Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2003 › Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2003-05-23, Улаанбаатар19

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

хуулийн этгээдийн улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах арга хэмжээ авах;

2/

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг Үндэсний татварын ерөнхий газар дээр зохион байгуулах;

3/

хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Засгийн газар болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуультай нийцүүлэх. .

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР