Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2004 › Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай

2004-01-08, Улаанбаатар2

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 80 дугаар тогтоолын 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг хавсралтаар баталсугай.

2.

Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

3.

Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ