Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2004 › Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

УИХ-ын тогтоол

Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2009-06-24.

Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай

2004-12-09, Улаанбаатар33

Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндэсний статистикийн газрын зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1/

Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх;

2/

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

3/

Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

4/

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөгч;

5/

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Статистикийн тэнхмийн эрхлэгч;

6/

Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны ерөнхийлөгч.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР