Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2004 › Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2005-06-29.

Хөдөлмөр

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2004-04-22, Улаанбаатар15

Төрийн албаны тухай хуулийн 28.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 82000 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 53700 төгрөгөөр тус тус баталж, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР