Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2004 › Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

УИХ-ын тогтоол

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2019-05-01.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

2004-04-29, Улаанбаатар22

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалах шаардлага, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтойг харгалзан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн богд уул, Хөргийн хөндий орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоосугай.

2.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын байгалийн дурсгалт газрыг мөн сумын нутаг дахь Алтан (дарь) овоо, Наран сумын нутаг дахь Молцог элс орчмын газар нутгаар өргөтгөн Дарьгангын байгалийн цогцолборт газар болгон өөрчилж, хилийн заагийг хавсралтаар баталсугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн “Ганга нуур орчмын хэсэг газрыг Ганга нуурын дурсгалт газар” гэсэн 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ