УИХ-ын тогтоол
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай
2004-08-19, Улаанбаатар7
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 3.3 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Мэндсайханы Энхсайхан, Байгаль орчны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Чойжамцын Раднаа, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Самбуугийн Ламбаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Сундуйн Батболд, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Рагчаагийн Бадамдамдин, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Доржийн Одбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Дамиран нарыг тус тус сонгосугай.
Энэ хэсэгт 2004 оны 12 дугаар сарын 9-ний 31 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон
/Энэ хэсэгт 2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ тогтоолыг 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР