УИХ-ын тогтоол
Засгийн газраас үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Засгийн газраас үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
2005-01-20, Улаанбаатар7
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 2005 оны төсвийн жилд 80.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН