Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2005 › “Цагааннуур” чөлөөт бүс байгуулах тухай

УИХ-ын тогтоол

“Цагааннуур” чөлөөт бүс байгуулах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2015-02-11.

“Цагааннуур” чөлөөт бүс байгуулах тухай

2005-12-01, Улаанбаатар74

Чөлөөт бүсийн тухай хуулийн 5.1, “Цагааннуур” чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Цагааннуур” чөлөөт бүс байгуулсугай.

2.

”Цагааннуур” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 708.4 га байхаар тогтоож, хилийн заагийг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ