Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2005 › Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

одоогийн эх рүү буцах

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Олон нийтийн радио, телевизийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

2005-01-27, Улаанбаатар9

Олон нийтийн радио, телевизийн тухай, Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн анхны хуралдааны дэгийг хавсралтаар баталсугай.

▼M 2005-02-172.

Монгол Улсын хуулиар үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь тодорхойлогдсон төрийн бус байгууллагууд хоорондоо зөвшилцөх замаар Үндэсний зөвлөлийн 9 гишүүнийг сонгох талаар зөвлөмж гаргах, Үндэсний зөвлөлийн анхны хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааныг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын болон Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороонд тус тус даалгасугай.

/Энэ хэсгийг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

3.

Шинээр байгуулагдах олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь шаардагдах, Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуульд заасан эд хөрөнгийг олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

4.

Орон нутгийн өмчит радио, телевизийн өмч хөрөнгийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан зарчмын дагуу хувьчлахгүйгээр, тухайн орон нутагт байгуулагдах олон нийтийн радио, телевизэд шилжүүлэх замаар өөрчлөн байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН