УИХ-ын тогтоол
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
2005-01-27, Улаанбаатар11
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсгийн 11.Ой, усны нөөцийн газар гэснийг 11.Усны хэрэг эрхлэх газар гэж, 12.Ус, цаг уур, орчны шинжилгээний газар гэснийг 12.Цаг уур, орчны шинжилгээний газар гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН