Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2005 › Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2005-05-26, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Цэгмидийн Цэнгэлийг Байгаль орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР