Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2005 › Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2006-04-26.

ХөдөлмөрШүүх, прокурор

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2005-06-30, Улаанбаатар40

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН