Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2006 › Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого батлах тухай

2006-01-05, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай.

2.

Энэхүү бодлогыг Монгол Улсын хөгжлийн ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилттой уялдуулан жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ