Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
2006 ›
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
УИХ-ын тогтоол
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2006-11-23, Улаанбаатар86
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /А.Батсүх/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ