Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2006 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

2006-12-29, Улаанбаатар97

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.5 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ