УИХ-ын тогтоол
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай
2006-04-20, Улаанбаатар26
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчны экологийн тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Өвөрхангай, Архангай аймгуудын зааг нутагт орших Орхоны хөндий, түүний орчмын газар нутгийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Увс аймгийн Тэс сумын Тэсийн голын сав газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт орших Даян Дээрхийн орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай.
Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
/Энэ хэсгийг 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газруудын хилийн заагийг 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Энэ заалтад 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ