Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2006 › Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2007-02-05.

Хөдөлмөр

Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2006-04-27, Улаанбаатар35

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүний туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 114660 төгрөгөөр, бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 75010 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож, 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ