Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2006 › Конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Конвенцид нэгдэн орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай

2006-05-26, Улаанбаатар44

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дэлхийн гаалийн байгууллагаас 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Киото хотноо баталсан Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Конвенцид Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан зохих хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар / М.Энхболд /-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ