УИХ-ын тогтоол
Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай
2006-06-02, Улаанбаатар47
Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээ 3000 төгрөг, шинээр гэрлэгчдэд олгох мөнгөн тусламжийн хэмжээ 500.000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд олгох мөнгөн тусламжийн хэмжээ 100.000 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд нэг, хоёрдугаар ангийн сурагчдад өдөрт 300 төгрөгөөр тооцож өдрийн цайгаар үйлчлэх ажлыг 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай.
Энэ заалтыг 2006 оны 06 дугаар сарын 29-ний 66 дугаар тогтоолоор нэмсэн
/Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Засгийн газар /М. Энхболд/-т даалгасугай.
Энэ заалтын дугаарт 2006 оны 06 дугаар сарын 29-ний 66 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ