УИХ-ын тогтоол
Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2010-09-30.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай
2007-01-04, Улаанбаатар2
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19¹.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь /Дээрх үндэслэх хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19¹.5-д заасан эхэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 20000 төгрөгөөр тогтоосугай.
Дээрх заалтад 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан
/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ