Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
2007 ›
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
УИХ-ын тогтоол
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2007-11-29, Улаанбаатар86
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк (А.Батсүх)-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН