Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2007 › 1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай

УИХ-ын тогтоол

1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаХөдөлмөр

1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай

2007-11-30, Улаанбаатар88

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд нэг сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ажлыг 2008 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН