Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2007 › Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг чөлөөлөх тухай

УИХ-ын тогтоол

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг чөлөөлөх тухай

2007-02-06, Улаанбаатар17

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болсон тул Гүүширийн Далайжамц, Жадамбын Дашдорж нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс, Сүрэнгийн Цэрэндоржийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бөгөөд Комиссын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ