Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2007 › Санал хураах комисс байгуулах тухай

УИХ-ын тогтоол

Санал хураах комисс байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Санал хураах комисс байгуулах тухай

2007-06-14, Улаанбаатар40

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдоржийн Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай, Ц.Жаргал, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, Р.Эрдэнэбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.

Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож санал хураалтын дүнг Улсын Их Хуралд илтгэхийг Санал хураах комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН