УИХ-ын тогтоол
дэд даргыг чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
дэд даргыг чөлөөлөх тухай
2007-06-19, Улаанбаатар43
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 10 дугаар зүйлийн 10.2.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцанг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ч.АВДАЙ