Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2007 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Хуулийн төсөл буцаах тухай

2007-08-03, Улаанбаатар58

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь.

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2006 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй, түүнчлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хасагдсантай холбогдон уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болсон тул эдгээр хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН