Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2007 › “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буцаах тухай

2007-08-03, Улаанбаатар61

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН