Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2008 › Түр хорооны даргыг сонгох тухай

УИХ-ын тогтоол

Түр хорооны даргыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Түр хорооны даргыг сонгох тухай

2008-11-20, Улаанбаатар34

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Төрийн болон хувийн хэвшлийн түншлэл”-ийг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг сонгосугай.

2.

Энэ тогтоолыг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ