Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2008 › Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2009-12-31.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай

2008-01-15, Улаанбаатар2

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 41400 төгрөгөөр өөрчлөн тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаар тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН