УИХ-ын тогтоол
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2009-12-31.
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай
2008-01-29, Улаанбаатар10
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.1, 34.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард 24000 /хорин дөрвөн мянган/ төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН