УИХ-ын тогтоол
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хуулийн төсөл буцаах тухай
2008-01-31, Улаанбаатар14
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр шийдвэрлэсэн боловч уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд 90 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан нь боловсруулалтын шаардлага хангаагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН