УИХ-ын тогтоол
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
2008-04-25, Улаанбаатар23
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1, 31.8-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурал 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баталсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН