УИХ-ын тогтоол
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
2008-04-25, Улаанбаатар24
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.5, 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг дараагийн гишүүнийг нөхөн томилогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН