Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2008 › Ерөнхийлөгчийн хоригийн тухай

УИХ-ын тогтоол

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

2008-05-15, Улаанбаатар32

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурал 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 42.1.3-т өөрчлөлт оруулсан хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН