Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2008 › Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2018-01-11.

Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

2008-05-16, Улаанбаатар33

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг 200,000 /хоёр зуун мянга/, гавьяат цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг 150,000 / нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.

Энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг 2008 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН