Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2009 › Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Нийгмийн халамжийг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай

2009-11-25, Улаанбаатар81

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

▼M 2016-02-051.

Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан төрөөс нийгмийн халамжийн талаар нэгдсэн бодлого баримтлах, халамжийн үйлчилгээг цэгцлэх, нэгтгэх арга хэмжээг дараахь чиглэлээр авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т үүрэг болгосугай:

Энэ заалтын “Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан” гэснийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хасахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

1/

нийтлэг шинж чанартай бүх төрлийн нийгмийн хамгааллын арга хэмжээг Хүний хөгжил санд нэгтгэх чиглэл баримтлах;

Энэ заалтыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

2/

төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлстэй холбоотой асуудлыг цэгцэлж, Төрийн албаны тухай хуулиар нэгтгэн зохицуулах;

3/

нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой нөлөө бүхий хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг дэмжих, салбарын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа нийгмийн халамжийн шинж чанартай олон төрлийн арга хэмжээ, хөтөлбөрийг нийгмийн халамжийн бодлогын эрх зүйн нэгдсэн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авах.

/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээг 2011 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тооцож холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан, 2010 оны 5 дугаар сарын 31–ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ