Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2009 › Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2009-01-16, Улаанбаатар8

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.

2.

Үнэт цаасны арилжааны орлогын эх үүсвэрийг улсын төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг нөхөхөөс бусад зориулалтаар зарцуулах тохиолдолд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн шийдвэрлэж байхыг Засгийн газар /С.Баяр/ -т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ