УИХ-ын тогтоол
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
2009-12-30, Улаанбаатар99
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2010 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг 120,0 мянган /нэг зуун хорин мянган/ төгрөгөөр тогтоосугай.
Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хүний хөгжил сангийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх;
шинээр Монгол Улсын харьяат болсон иргэний тухайн жилд ногдох хишиг, хувийг харьяат болсны дараа жилээс эхлэн олгох;
Монгол Улсын иргэн тус улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болох хүсэлт гаргавал харьяатаас гарах жилийн олгох мөнгөний хэмжээгээр бодож 3 жилийн хишиг, хувийг 1 удаа олгох;
Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийн эхний ээлжийн 70.0 мянган /далан мянга/ төгрөгийг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгож, үлдэх хөрөнгийг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр хуваан олгох, цаашид хишиг, хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх.
Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан
/Энэ хэсэгт 2010 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ