Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2009 › Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

УИХ-ын тогтоол

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2014-01-15.

одоогийн эх рүү буцах

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2009-06-25, Улаанбаатар48

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

1/

Монголбанкны Дэд ерөнхийлөгч;

2/

Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх;

3/

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

4/

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга;

5/

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх;

6/

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Үндэсний статистикийн газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ