Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2009 › Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

2009-07-17, Улаанбаатар60

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 146,015,963 төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ