УИХ-ын тогтоол
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай
2010-01-28, Улаанбаатар7
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Батсүхийн Энххуягийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн, Данзанбалжирын Энхжаргалыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ