Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2010 › Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2010-02-04, Улаанбаатар14

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Пүрэвийн Алтангэрэл, Ламжавын Гүндалай, Содномзундуйн Эрдэнэ нарыг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ