Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2010 › “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

УИХ-ын тогтоол

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Хөдөө аж ахуй

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

2010-05-20, Улаанбаатар23

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн эхний үе шат /2010-2015 он/-нд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2010 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;

2/

сумын түвшинд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын анхан шатны нэгжийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх;

3/

Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4/

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах.

▼M 2011-12-233.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд үүрэг болгосугай.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ