Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2010 › Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2021-11-11.

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай

2010-06-24, Улаанбаатар34

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ