Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2010 › Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай

УИХ-ын тогтоол

Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай

2010-07-01, Улаанбаатар37

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ