Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2010 › Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай

УИХ-ын тогтоол

Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

одоогийн эх рүү буцах

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай

2010-07-07, Улаанбаатар39

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Таван толгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/

Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой” компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх;

Энэ заалтад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.

▼M 2012-02-16▼M 2012-02-162/

Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаар дараахь арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх: а/Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хүртэлх хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх; б/ хувьцааны 10 хүртэлх хувийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр, нэрлэсэн үнээр худалдах; в/хувьцааны 20 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах; г/”Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын 9 дэх дэд заалтын дагуу Засгийн газар иргэдээс худалдаж авсан хувьцааны тоогоор энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “в” заалтад заасан хувь, хэмжээг нэмэгдүүлэн тогтоох.

Энэ заалтад 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтад 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтад 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ заалтыг 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нэмсэн

/Энэ хэсэгт 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

▼M 2018-06-293/

“Эрдэнэс–Таван толгой” компанийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” компанийг Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судалж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах;

Энэ дэд заалтыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/

Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх;

▼M 2018-06-295/

дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани /консорциум/-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах.

Энэ дэд заалтыг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ