Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2010 › Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай

УИХ-ын тогтоол

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай

2010-07-08, Улаанбаатар44

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Бяраагийн Мөнхбаатарыг томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ