Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2011 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2011-10-06, Улаанбаатар42

Улсын нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар тогтоолын хавсралтын “1.Хүнсний бараа” гэсэн хэсэгт “Цэвэр ус” гэсэн 5 дахь заалт, “5.Хүний эм, багаж хэрэгсэл” гэсэн хэсэгт “Цус, цусан бүтээгдэхүүн” гэсэн 17 дахь заалт тус тус нэмсүгэй.

2.

Шинээр нэмэгдсэн стратегийн нөөцийн бараа, материалын байршил, тоо хэмжээг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ