Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2011 › Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай

2011-12-23, Улаанбаатар65

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, улсын төсвийн төсөлд тусгаж, хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ