УИХ-ын тогтоол
Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2018-12-31.
Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай
2011-06-17, Улаанбаатар36
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ